Төрийн хэрэгжүүлж буй орон сууцны хорооллуудын төслийн явцыг салбарын сайд хянав

.Graph
2026-04-14

Төрийн орон сууцны корпорац “Эко яармаг”, “Солонго 1,2” болон “Залуус 1” гэсэн томоохон барилгын төсөл хэрэгжүүлж байгаа. Эдгээр бүтээн байгуулалттай өнөөдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э. Бат-Амгалан танилцлаа.

Э.Бат-Амгалан, “Солонго 1,2” графикийн дагуу гүйцэтгэл сайтай байгаа. 5002 айлын том төслийн хэмжээнд ажил 60 гаруй хувьтай явж байгаа. Энэ жил нийт бүтээн байгуулалтын 50 хувь нь буюу 2500 айлын орон сууыг наадмын дараа Улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна хэмээн мэдээллээ.

Мөн Морингийн даваанд хэрэгжих “Залуус 1” төсөл нь 57 га талбайд 5616 айлын 94 блок орон сууц барихаар байна. Мөн 1280 хүүхдийн багтаамжтай хоёр цогцолбор сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж бүхий том эдэлбэр газарт цогц төлөвлөлт бүхий төслийг эхлүүлэхээр бэлтгэл шатны ажлын явц 65 хувьтай үргэлжилж байгаа талаар мэдээллээ.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан “Ногоон нуур 1008” айлын орон сууцнаас 8 блокийг зөвхөн дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс 756 өрхийг шууд орон сууцаар хангах бол 252 өрхийг түр суурьшуулах нөхцөлөөр шийдвэрлэнэ. Иймд уг төслийн орон сууцыг “түрээслээд өмчлөх” хэлбэрээр олгохгүй.

Түрээслээд өмчлөх орон сууц руу гэр хороололд амьдарч байгаа иргэд болон төрийн албан хаагчид, ахмад настан, багш,эмч зэргээр квот олгон хувиарлах аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Солонго-1,2", орон сууцны төсөлд хамрагдах хүсэлтэй байна 4хүүхэдтэй ам бүл 6-уулаа түрээсийн байраар амьдардаг мэдээлэл авч бүртгүүлье яаж бүртгүүлэх вэ баярлалаа.

В.Баттунгалаг

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe