Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон АНУ, Ираны хэлэлцээр үр дүнд хэрэлгүй дууссан билээ.
Ираны хоёр өндөр албан тушаалтан болон АНУ-ын нэг албан тушаалтан NYT-д өгсөн ярилцлагадаа Ираны тал уран баяжуулалтаа таван жил зогсоох санал тавьсан ч АНУ үүнийг эсэргүүцэж, 20 жил зогсоох шаардлага тавьсан талаар ярьжээ.
Трамп даваа гарагт Цагаан ордонд “Иран над руу залгаж энхийн хэлэлцээр хийхийг хүссэн” гэж мэдэгдлээ.
Үүнтэй зэрэгцэн хоёр улсын энхийн хэлэлцээ цаашид үргэлжилэх найдвар бий болж газрын тосны үнэ буурлаа.
Дэлхийн жишиг брент маркийн газрын тосны үнэ 2.2%-иар буурч, нэг баррель нь 97.20 ам.доллар болсон бол АНУ-д арилжаалагддаг газрын тосны үнэ 2.2%-иар буурч, 96.90 орчим ам.доллар болжээ.
Ираны цөмийн хөтөлбөрийг 1950-иад оноос эхлэлтэй гэж үздэг. Энэ үед тус хөтөлбөр цөмийн бус эрчим хүч, судалгааны зориулалттай байжээ. Гэвч 1979 онд Иранд шинэ Исламын засаг гарч ирснээр энэ байдал нөгөө тийш эргэж, барууны улсуудтай хамтын ажиллагаагаа зогсоосон.
Ингээд 1980-иад оны дунд үеэс эхлэн Ираны шинэ Засгийн газар цөмийн энергийн судалгаагаа эхэлж буйгаа ихэд нууцалж ирсэн.
Олон Улсын Цөмийн Эрчим хүчний Агентлаг (IAEA)-ийн тооцоолсноор Иран улс одоогоор 60 хувь өндөр баяжуулсан 441кг урантай бөгөөд энэ дүн нь өнгөрсөн 2025 онтой харьцуулахад өссөн үзүүлэлт юм.

ОУАЭХА-ийн тооцоолсноор, Иран ураныг 90 хувь хүртэл баяжуулсан тохиолдолд 10 цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзжээ. Харин Иранчууд өндөр чанарын уран баяжуулалтаа ямар ч цөмийн зэвсэг бүтээх санаа өвөртлөөгүй тул баяжуулалтаа зогсоохгүй гэх сууриа илэрхийлсээр ирсэн юм.
Сэтгэгдэл үлдээх