Хотын А бүсэд 14 жил 5-14 мянгаар түрээслэн сууж, гарахдаа төрийг өрөнд унагажээ

.Graph
2026-04-14

УИХ-ын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны хуралдаанаар Мэдээлэл технологийн үндэсний паркийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагууд, салбарын төлөөлөл, хувийн хэвшил, ТББ-уудын мэдээлэл, байр суурийг сонсжээ. Ингэхэд Өргөө кино театр нь Хотын А бүсэд үйл ажиллагаа явуулдаг IT Parк-ыг мкв-ийг нь 14 мянгаар буюу зах зээлийн ханшнаас маш багаар 14 жилийн туршид түрээсэлж байжээ. Гэтэл тус орчимд зах зээлийн ханш 55-65 мянгаар хэмжигдэж байна.

МТП-д үйл ажиллагаа явуулж байсан гакруудын ердөө 17 нь салбарын буюу дэмжих ёстой компаниуд байсан. Бусад нь архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, кино театр зэрэг ашгийн төлөөх салбарт үл хамаарсан үйл ажиллагааны явуулдаг газрууд байсныг чөлөөлж эхэлжээ.

Үүний нэг нь Өргөө кино теарт буюу Нью тур сафарис ХХК-д гэрээгээр ашиглуулж байсан 2065 м2 талбайг шүүхийн шийдвэрээр албадан чөлөөлсөн. Анх 5000 төгрөгөөс эхэлж гарах хүртлээ 14,000 мянгаар тус байршлыг түрээсэлж байжээ. Ингээд МТП салбарын алдагдсан боломжийг нэхэмжилж шүүхэд өгчээ. Нийтдээ 10 тэрбумын олж болох орлогыг шаардан шүүхэд ханджээ. Гэтэл Нью тур сафарис ХХК мэдээллийн Мэдээлэл технологийн үндэсний паркийг хариу шүүхэд өгчээ. Ингээд талуудыг 3,1 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийсэн гэж Өргөө кино театр талд шийдвэр гаржээ. Харин МТП талд алдагдсан боломжийг 2,5 тэрбум төгрөгийг нөхөн төлөх шүүхийн шийдвэр гаргажээ.

Ингээд шүүхийн шийдвэр биелэгдсэн тохиолдолд МТП Өргөө кино театрт 700 сая төгрөг төлөх өр үүсжээ. МТП Өргөө кино театр-т 14 мянгаар түрээсэлж байсан атлаа жинхэнэ IT чиглэлийн жижиг гарааны компаниуд 38,500 төгрөгөөр түрээсэлж ялгаатай, шударга бус байдал үүсгэсэн байжээ. 

Ингээд харвал төрд нөлөөтэй, танил талтай нэгэн төрийн өмчийг хаана ч байхгүй бага зардлаар ашиглаж, 3 шатны шүүхэд ялагдсан атлаа шүүхийн шийдвэр биелүүлээгүй байгаа нь энэ. Энэ маргаан явагдаж байх зуурт эцэст нь төрийн өмчийг өрөнд оруулан, шүүхээр явах зуур IT паркын данс хаагдаж, ажилчдынхаа цалинг тавьж чадахаа больжээ.

Энэ нь зүгээр нэг менежментийн алдаа биш төрийн өмчийг шамшигдуулсан, шударга бус гаж тогтолцоо хэмээн Ч.Анар гишүүн тус хурлын үеэр мэдэгджээ. Энэ хугацаанд төрийн өмчийг давуу байдал олгон түрээслүүлж, үнэгүйдүүлэхэд Төрийн өмчийн хороо хараад сууж байсан. Хараа хяналт тавьж ажлаа хийгээгүйг ч онцолсон юм. Энэ үйл явдалд хариуцлага тогтоож, IT Park-ыг жинхэнэ инновацын экосистем болгон шинэчлэх хэрэгтэй болжээ.

Улсын Их Хурал хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудалд анхаарал хандуулан ажиллана гэж мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe