Туулын хурдны замын төслийг шалгах ажлын хэсэг дэмжигдсэнгүй

.Graph
2026-04-15

Өнөөдрийн төсвийн байнгын хороогоор нэг чухал асуудал хэлэлцсэн нь Р.Батболд гишүүний санаачилсан Туулын хурдны замын төслийн эдийн засгийн үнэлгээ, байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл зэргээр хянан шалгах ажлын хэсэг байгуулах санал байв. Ингээд ажлын хэсэг байгуулах тал дээр хэлэлцүүлэг өрнүүлж гишүүд хувь хувьдаа байр сууриа илэрхийлсэн. Ер нь хурлын танхим нийтээрээ дэмжих тал дээр дуугарч байсан. Гэвч ажлын хэсэг байгуулах санал хураалтыг явуулах үед 19 гишүүнээс 10 гишүүн дэмжээгүй кноп дарж Туулын хурдны замын төслийг хянан шалгах ажлын хэсэг байгуулах Р.Батболд гишүүний санал унасан юм.

Туулын хурдны замын төслийг хянан шалгах ажлын хэсэг байгуулахыг дэмжээгүй гишүүд:

  • П.Сайнзориг
  • Х.Булгантуяа
  • П.Пүрэвдаваа
  • Б.Чойжилсүрэн
  • Ж.Алдаржавхлан
  • Т.Аубакир
  • Ц.Даваасүрэн
  • Б.Заяабал
  • З.Мэндсайхан
  • Ч.Номин

Эдгээр гишүүд эсрэг кноп дарснаар ажлын хэсэг байгуулах санал дэмжигдсэнгүй. Санал хураалтын дараа Ардчилсан намын гишүүн Н.Алтанхуяг болон Г.Ганбаатар нарын гишүүд бухимдлаа илэрхийлж “МАН нүүрэн дээрээ хянаж шалгах хэрэгтэй гэж ярьчхаад яг санал хураахаар бүгд нэгдээд унагаж байна. Ард түмэнд Туулын хурдны замын төслийг хянаж шалгах хүсэлгүй байна гэж үнэнээ хэл яг Харбины гэрээ шиг” хэмээн уурласан. Ингээд санал хураалтыг эсэргүүцсэн гишүүд ирцээс гарах хүсэлтээ өгөн танхимыг орхин гарсан юм. Төсвийн байнгын хорооны даргаар МАН-аас УИХ-д сонгогдсон Н.Наранбаатар ажилладаг билээ.

Ажлын хэсэг байгуулахыг дэмжсэн гишүүд:

  • Н.Алтанхуяг
  • Р.Батболд
  • Ж.Батжаргал
  • Ж.Батсуурь
  • Г.Ганбаатар
  • Б.Мөнхсоёл
  • Н.Наранбаатар
  • Д.Цогтбаатар
  • Д.Энхтүвшин


 

Сэтгэгдэл үлдээх

Ухаа худагийг төрд авч түмэнд хүртээнэ гэсэн нөхдийг арчиж өгөх захиалгатай хуулийн төсөл төр эргүүлэхнээ, Гүйх нохойд баах нохой саад

Нийслэлхүү

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe