Эрчим хүчний салбарынхан 16-17-ны өдрүүдэд жагсаал зохион байгуулахаар боллоо

.Graph
2026-04-15

Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн цалин хөлсний бүлгийг хэлэлцэх явцад талууд тохиролцоонд хүрээгүйн улмаас сонирхлын маргаан үүсч, ажил хаялт зарлах нөхцөл байдал үүсээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг нэн даруй шийдэж өгөхийг Засгийн газар, Эрчим хүчний яамнаас шаардах зорилгоор жагсаал цуглаан зохион байгуулах тухай мэдэгдлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлд 2026 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр 43 тоот албан бичгээр хүргүүлсэн. 

Тус мэдэгдэлтэй танилцан бүртгэж авсан тухай хариу албан бичгийг дөрөвдүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн тул МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос маргааш, нөгөөдөр буюу 16-17-ны өдрийн 11:00-14:00 цагт Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe