"Чөлөөлье" аяны хүрээнд чөлөөлөгдөж буй бизнесүүд

.Graph
2026-04-15

Иргэн ямар бизнес эрхлэхээ https://e-business.mn/ системд мэдэгдээд шууд эхэлнэ. Зөвшөөрөл гэдэг нэргүй ч гэсэн дүгнэлт, гэрээ зэрэг бичиг цаас хөөцөлдөх ажлаас иргэдийг чөлөөлөх “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарлаа. 

“Хөдөлмөрлөе, хийж бүтээе гэсэн иргэн бүрээ дэмжих нь Засгийн газрын гол бодлого. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Зөвшөөрлийн тухай хуулиар 381 үйл ажиллагааг л зөвшөөрөлтэй эрхэлж, үлдсэнийг нь зөвшөөрөлгүй эрхлэх ёстой. Гэтэл зөвшөөрөлд хамрагдаагүй атлаа олон баримт бичиг, хугацаа шаарддаг, иргэдэд хүнд суртал үүсгэдэг үйлчилгээнүүд байна.

Нийслэлд бизнес эхлүүлэхийн тулд зөвшөөрлийн төрлөөс хамааран бизнес эрхлэгч хүсэлт гаргаад гурав, түүнээс дээш сар хүлээж байна.

Иймд зөвшөөрөл нэртэй хориглолтоос иргэдээ чөлөөлье" гээд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.

Тус тогтоолоор найман төрлийн 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй бичиг цаасны ажлаас бүрэн чөлөөллөө.

  1. Хүнсний зах, худалдааны төв
  2. Ресторан
  3. Үсчин
  4. Зочид буудал
  5. Нийтийн халуун ус
  6. Авто засвар (агрегат, кузов)
  7. Цахим тоглоомын газар
  8. Соёл урлагийн (дуу, хөгжим, бүжиг, драм, кино, загвар, хөтлөгч, жүжигчин)
  9. Хүнсний бусад үйлдвэрлэл
  10. Агуулах дэлгүүр
  11. Баар (паб, лоунж)
  12. Гоо засал
  13. Бөөний худалдааны төв
  14. Хүнсний бус барааны зах, худалдааны төв (барилгын материал, мод, автотехник)
  15. Их дэлгүүр
  16. Хайпермаркет
  17. Супермаркет
  18. Минимаркет
  19. Хүнсний дэлгүүр
  20. Конвиниенс стор
  21. Үзүүлэнгийн танхим
  22. Аутлет
  23. Бутик
  24. Төрөлжсөн барааны дэлгүүр
  25. Мухлаг
  26. Улирлын чанартай, түр сүүдрэвчтэй худалдаа
  27. Дахивар худалдан авах цэг
  28. Баар (бильярд)
  29. Баар (боулинг)
  30. Баар (дэлгэцийн гольф, автомат тоглоом)
  31. Баар (диско клуб)
  32. Баар (караоке)
  33. Баар (тайчих клуб)
  34. Кафе
  35. Кофе шоп
  36. Цайны газар (нийтийн үйлчилгээний болон байгууллагын дэргэдэх)
  37. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
  38. Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны түр цэг
  39. Хүргэлтийн хоолны үйлчилгээ
  40. Хумс засал
  41. Хувцас захиалга, засвар
  42. Гутал засвар
  43. Гэр ахуйн тавилгын засвар
  44. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
  45. Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
  46. Цүнх засвар
  47. Нүдний шил захиалга, засвар
  48. Цоож, түлхүүр засвар
  49. Цаг засвар
  50. Хими цэвэрлэгээ, угаалга
  51. Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ
  52. Айл гэр, албан байгууллага цэвэрлэх үйлчилгээ
  53. Айл гэр, албан байгууллага нүүлгэх үйлчилгээ
  54. Эд бараа түрээслэх үйлчилгээ
  55. Дэн буудал
  56. Жуулчны бааз
  57. Амралтын газар
  58. Гэр буудал
  59. Саун
  60. Бассейн
  61. Фитнес, спиннинг
  62. Аэробик, иог, бүжгийн клуб
  63. Боулинг
  64. Алжаал тайлах төв (иллэг)
  65. Бильярд
  66. Дугуй засвар
  67. Автомашины угаалга
  68. Автомашины доторлогоо
  69. Авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгоо, будаг, аккумулятор, гоёл чимэглэл
  70. Авто зогсоол (битүү)
  71. Хүүхдийн тоглоомын төв
  72. Кино үзвэр үйл ажиллагаа (дэлгэцийн болон дүрс бичлэгийн)
  73. Хөнгөн үйлдвэрлэл
  74. Хоол үйлдвэрлэл үйлчилгээ (Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг)
  75. Үндэсний жижиг дунд үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүн
  76. Хүнснээс бусад худалдаа (Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэг)
  77. Хоол үйлдвэрлэл үйлчилгээ
  78. Хүнсний бус худалдаа, жижиг дунд үйлдвэрлэл (Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг)
  79. Хүнснээс бусад худалдаа
  80. Соёл урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгалын худалдаа
  81. Хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ (Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг)
  82. Соёл урлагийн талбайд явуулын кофены цэг
  83. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  84. Хүүхдийн хоол тэжээлийн үйлдвэрлэл
  85. Өндөгний үйлдвэрлэл
  86. Уламжлалт аргаар боловсруулсан цагаан идээ
  87. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  88. Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  89. Исгэлт, амтат ундаа үйлдвэрлэл
  90. Баар (спорт)
  91. Кейтеринг буюу захиалгат хоол үйлчилгээ
  92. Соёлын төв, үзвэр үйлчилгээний газар
  93. Хүнсний худалдаа үйлчилгээ (Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг)
  94. Хүнсний худалдаа үйлчилгээ (Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг)
  95. Хоол үйлдвэрлэл үйлчилгээ (Монгол наадам цогцолбор)
  96. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд үйл ажиллагааны дүгнэлт авах
  97. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд үйл ажиллагааны дүгнэлт авах
  98. Хүүхдийн хоол үйлдвэрлэл (цэцэрлэг, сургуульд)
  99. Хоолны газрын хэрэгслийн ариутгалын төхөөрөмжийн бүртгэл

e-business.mn зөвшөөрлийн нэгдсэн систем, мэдэгдэл хүргэх системийн бэлэн байдал, шаардлагатай дэд бүтцээр ханган, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллахыг Санхүүгийн мэдээллийн технологийн төв, “И-Монголиа” УТҮГ, Үндэсний дата төв УТҮГ-ын удирдлагуудад даалгав.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe