-Эрүүл мэндийн салбарын зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц, засаглалын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа-
Эмч, ажилтнуудын цалингийн нэмэгдэл үр дүнгүй, 2025 онд гарсан Засгийн газрын тогтоолын дагуу хоёр төрлийн үндсэн цалин мөрдөж буй нь эрсдэл, үл ойлголцол үүсгэж буйг салбарынхан хэлж байгаа юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Тус тогтоолоор эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, урамшууллын тогтолцоог шинэчилж, гүйцэтгэл, ажлын ачаалал, үйлчилгээний чанарт суурилсан уян хатан системд үе шаттайгаар шилжүүлж, 2025 оны 224 дүгээр тогтоолоор тогтоосон үндсэн цалингаас тооцсон нэмэгдлийг 2026 оны тавдугаар сарын 01-нээс олгохоор шийдвэрлэлээ.
“Эрүүл мэндийн салбар нэг цалинтай болж байна. УИХ-аар батлагдсан төсвийн дагуу цалин нэмэгдэж байна. Үр дүнд нь эмнэлгийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй болох ёстой”-г Ерөнхий сайд анхаарууллаа.
Мөн эрүүл мэндийн салбарын үр дүн, үр ашиг, зохион байгуулалтыг сайжруулах зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт даалгалаа. Тухайлбал,
Тус тогтоол нь эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр дүнг сайжруулах, салбарын зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц, засаглалын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Сэтгэгдэл үлдээх