Гаалийн 6 албан тушаалтныг ажлаас чөлөөлж, 63 хүнд хуулийн хариуцлага тооцжээ

.Graph
2026-04-15

ГЕГ: Гаалийн байгууллагын дотоод хяналт хариуцсан нэгж 2025 онд 97 албан хаагчтай холбоотой гомдол мэдээллийг шалгаж, 26 албан хаагчийг авлигын хэрэгт холбогдсон эсэхийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Мөн 63 хүнд төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, 6 албан тушаалтныг гаалийн албанаас чөлөөлсөн байна.

  • Тодруулбал, албан үүрэгтээ хайнга хандсан,
  • Татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон,
  • Ажил тасалсан,
  • Хөрөнгө орлогоо буруу мэдүүлсэн зэрэг зөрчлүүд зонхилж байна.

2026 оны эхний байдлаар нийт 9-н албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна. Үүнээс дотоод хяналт хариуцсан нэгжид иргэд, ААН-ээс 23 удаагийн гомдол, мэдээлэл ирүүлсэнтэй холбогдуулан 54 албан хаагчийг шалгаж, холбогдох шийдвэрийг гарган иргэд ААН-үүдэд хариу мэдээллийг хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe