УИХ-ын ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс дөрөв хоног санал авна. Тухайлбал, ирэх зургаадугаар сарын 20, 21, 22, 23-нд санал авахаар тогтоол гаргаад байна.
Монгол Улсын 141 мянган иргэн гадаадад оршин суудаг. Тэдгээр иргэд санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 15-аас өмнө сонгуульд оролцохоо өөрийн оршин байгаа улсын Дипломат төлөөлөгчийн газар (манай улсын Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын Төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар)-т мэдэгдэж, бүртгүүлэх юм.
Сэтгэгдэл үлдээх