Ерөнхийлөгчийн УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийг дэмжлээ

.Graph
2026-04-16

Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын 101 гишүүн санал хураалтад оролцож, 57 гишүүн дэмжиж, 56 хувиар дэмжигдлээ. Сүүлийн өдрүүдэд мэтгэлцээн улстөржилтийн гол бай болоод байсан Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын 101 гишүүн санал хураалтад оролцож, 57 гишүүн дэмжиж, 56 хувиар дэмжлээ.

               Ингэснээр тус хуулийн төслийг хэлэлцэж, дараагийн шат руу шилжүүллээ. Үйл явц цааш ингэж өрнөнө.

Байнгын хороонд шилжинэ Хуулийн төсөл холбогдох байнгын хороонд (жишээ нь Хууль зүйн байнгын хороо) очиж, зүйл заалт бүрээр нь нарийвчилж хэлэлцэнэ. Энэ шатанд гишүүд засвар, өөрчлөлтийн санал гаргана. Гол өөрчлөлтийн энэ үед хийх боломжтой байдаг.

Анхны хэлэлцүүлэг (чуулганы нэгдсэн хуралдаан) Байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслээд УИХ анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын өөрчлөлтүүдийг шийдвэрлэнэ.Хоёр дахь хэлэлцүүлэг. Зүйл, заалт нэг бүр дээр илүү дэлгэрэнгүй санал хураалт явуулж, текстийг эцэслэх шат руу орно. Эцсийн хэлэлцүүлэг ба батлах Хуулийн төслийг бүхэлд нь санал хурааж батална.

Ерөнхийлөгчид өргөн барих УИХ баталсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч-д илгээж, хориг тавих эсэхийг шийднэ. Хэрэгжиж эхлэх Хориг тавихгүй бол хууль “Төрийн мэдээлэл”-д нийтлэгдэж, хүчин төгөлдөр болно.

Өчигдөр ордонд болсон арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч тус хуулийн төсөлтэй холбоотой хатуу байр сууриа илэрхийлсэн. Хуулийн төслийг унагавал дахин өргөн барихаа мэдэгдсэн.

Мөн дахин ерөнхийлөгчөөр улиран ажиллахгүй. Зөвхөн үүнээс хойш гишүүд ажилдаа ирдэг. Төлөөлөх үүргээ биелүүлж, хулгай гэмт хэрэгтэй холбогдохгүй байх. Ёс зүйн сахилга баттай байх ёстой гэсэн зарчим руу чиглүүлж байна. УИХ хуулиа хэлэлцээд сайжруулаад явах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Ийнхүү маргаан мэтгэлцээн дагуулсан хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо.
 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe