Хүний эрхийн үндэсний комисс Ардчилсан Намын цахим бүртгэл, “Таван богд Нура” ХХК-ийн эрт илрүүлэх эмнэлгийн үйлчилгээний систем, “Хотула” аппликэйшнтэй холбоотой мэдээлэл өглөө.
Хүний эрхийн үндэсний комиссын шалгалтаар “Хотула” аппикэйшний хэрэглэгчдийг бүртгэх танин баталгаажуулах горим нь хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай зүйлийн 5-р зүйлийн мэдээлэл цуглуулах боловсруулах ашиглахад хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, зөвхөн хуульд заасан үндэслэлээр, эсвэл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу боловсруулах ашиглах зэрэг зарчмуудыг хангахгүй байгааг баталгаажуулжээ.
Түүнчлэн Хотула аппикэйшнаас үйлчилгээ авахын тулд Хэрэглэгчийн ажилладаг хэрэглэгчийн байгууллага, албан тушаал, сарын орлого, орлогын эх үүсвэр зэрэг мэдээллийг шаардаж байгаа нь уг апп-ийн үндсэн зорилгоос хэтэрсэн, өргөн хүрээтэй хувийн мэдээллийг цуглуулж байж болзошгүй байна.
Сэтгэгдэл үлдээх