Монголын Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр "Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл"-ийг УИХ-д тайлагнадаг билээ. Энэ удаад 25 дахь илтгэлээ тайлагналаа.
Хүний эрхийн Үндэсний Комиссын 2025 оны тайлангаас онцлон хүргэж байна.
Дундаж наслалт нэг насаар буурчээ.
Нийт хүн амд 65-аас дээш насныхны эзлэх хувь нэмэгдэх төлөвтэй байна.
Нялхсын эндэгдэл нэмэгдэв.
Хорт хавдрын 2/3 нь хожуу шатандаа оношлогдож байна.
Нийт нас барагсдын 39 хувийг агаарын бохирдлоос шалтгаалсан тархины цус харвалт, зүрхний шигдээс өвчний шалтгаант нас баралт эзэлж байна.
Энэ удаагийн тайланд эрчүүдийн эрхийн асуудал хамгийн түгээмэл хөндөгджээ.
Сэтгэгдэл үлдээх