Эрчим хүчний салбарын 300 гаруй ажилчин төв талбайд жагсаалаа эхлүүлээд байна.
ҮЭ-ийн холбооноос салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг нэн даруй шийдэж өгөхийг Засгийн газар болон Эрчим хүчний яамнаас шаардаад байна.
Жагсаал хоёр өдөр үргэлжлэх юм.
Жагсаалд 21 аймгийн эрчим хүчний салбарын ажилтнууд ирсэн бөгөөд орон нутгууд ажиллах хүчний хомсдолд ороод буйг онцоллоо.
Дархан-Уул аймгийн ДСЦ-ын засварчин Д.Баатарсүрэн
Жагсагчдын мэдээлснээр, Эрчим хүчний сайд Б.Найдлаа “одоогоор цалин хөлс нэмэх эсэхийг шууд хэлж мэдэхгүй байна. Энэ салбарт мөнгө байхгүй” гэсэн хэмээн мэдээлсэн юм.
Харин жагсагчид тэмцлээ зогсоолгүй үргэлжлүүлэх байр суурьтай байгаа бөгөөд шийдэлд хүрэхгүй бол ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл үлдээх