Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн түр байгууламж баригдана

.Graph
2026-04-16

Монголын түүхэн өв соёлыг сэргээн таниулах зорилготой үзэсгэлэнгийн байгууламж түр хугацаанд баригдах гэж байна.

Тус байгууламж нь энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас долоодугаар сарын 20 хүртэл түр хугацаанд Драмын Эрдмийн Театрын талбайд байрлах бөгөөд үзэсгэлэн дууссаны дараа бүрэн буулгаж, орчны ногоон байгууламжийг анхны төлөвт нь сэргээхээр төлөвлөгджээ.

Төслийг санаачлагч байгууллагаар Юнител групп, гүйцэтгэгчээр Даларав ХХК ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэн нь байгальд ээлтэй шийдэлтэй, түр байгууламжийн онцлогийг шингээсэнээрээ онцлог аж. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe