Домогт тоглогч Лионель Месси Испанийн тавдугаар зэрэглэлд тоглодог UE Cornellà(Корнелла) клубын албан ёсны эзэмшигч боллоо.
Энэхүү мэдээллийг өчигдөр буюу лхагва гарагт клубийн зүгээс мэдэгдсэн юм.
Корнелла клуб нь Барселонагийн ойролцоо байрладаг залуу тоглогчдоос бүрдсэн клуб юм. Мессигийн энэхүү алхам нь Каталонд орон нутгийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгааг баталж буй юм.
Тус клуб 1951 онд байгуулагдсан бөгөөд улсынхаа хэмжээнд хамгийн агуу уламжлалтай гэдгээрээ алдартай клубийн нэг юм.
Месси 13 настайдаа Испанийг зорин FC Barcelona-ийн академид элсэж, 2004 оны 10-р сард 17 настайдаа Барселонагийн үндсэн багт анхны тоглолтоо хийсэн байдаг.
Домогт тоглогч Барселонагийн төлөө 778 удаагийн тоглолт хийж, 672 гоол оруулснаар дээд амжилт тогтоожээ.
Сэтгэгдэл үлдээх