Дуучин D4VD-г баривчиллаа

.Graph
2026-04-17

Калифорни мужийн Лос Анжелес хотноо өнгөрсөн оны есдүгээр сард дуучин D4VD-ийн Tesla машинаас өсвөр насны охины цогцос олдсон хэрэг гарсан билээ.

Тэгвэл Лос Анжелес хотын цагдаагийн газар пүрэв гарагт 21 настай эрийг батлан ​​даалтгүйгээр саатуулж, хэргийг даваа гарагт дүүргийн прокурорын газарт хүргүүлэх болсныг мэдэгдлээ.

Хохирогч сураггүй алга болсон 15 настай охин байсан бөгөөд тиктокоор тэднийг хайр сэтгэлийн холбоотой байсан гэж ярьж байсан юм. 

Тухайн үед шалгалтын явцад түүний машинаас гялгар уутанд боосон эмэгтэй хүний цогцос гарж ирсэн бөгөөд шинжээчид цогцсыг ойролцоогоор тав орчим хоносон гэж дүгнэсэн. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe