Жил бүр зохион байгуулагддаг кино урлагийн салбарын хамгийн том арга хэмжээ болох CinemaCon өчигдөр буюу пүрэв гарагт Лас Вегас хотноо болсон юм. Энэ үеэр Paramount компани “Top Gun 3” киног хийх болсноо зарлаж, гол дүрд нь Том Круз үргэлжлүүлэн ажиллах болсныг зарлалаа.
1986 оны “Top Gun” болон 2022 онд гарсан "Top Gun: Maverick” кинонд өдгөө 63 настай Том Круз гол дүр бүтээсэн бөгөөд "Top Gun: Maverick” дэлхий даяар 1.5 тэрбум ам.доллар олсон байдаг.
Paramount компани киноны найруулагч болон бусад жүжигчдийг зарласангүй. Хоёрдугаар анги болох "Top Gun: Maverick”-ийг найруулагч Жозеф Косински найруулсан байдаг. Харин эхний ангийг найруулагч Тони Скотт найруулсан бөгөөд тэрээр 2012 онд нас барсан юм.
Сэтгэгдэл үлдээх