Сангийн яам эрчим хүчний салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэх боломжгүй гэлээ

.Graph
2026-04-17

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны зүгээс ажилтнуудын эрх ашгийг төлөөлж, эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг нэн даруй шийдэж өгөхийг Улсын Их Хурал, Засгийн газраас шаардан жагсаал зохион байгуулж байгаа билээ. Жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд 17 байгууллагын 300 гаруй ажилчин жагсаалд оролцож байна. 

Харин өнөөдөр сангийн сайд Э.Мэндсайхан сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ үеэр “Одоогоор эрчим хүчний салбарын ажилчдын цалинг нэмэх боломжгүй. Төсвийн тодотголоор ч нэмэгдүүлэх боломжгүй. Мэдээж эрчим хүчний салбар хүнд бөгөөд чухал салбар гэдгийг ойлгож байгаа ч батлагдсан төсвийн хүрээнд л ажиллана” гэлээ. 

Жагсагчид тэмцлээ зогсоолгүй, үр дүнд хүртэл үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа бөгөөд ажил хаялт зарлах бэлтгэлдээ орсон талаар мэдээллээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe