З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноолоо

.Graph
2026-04-17

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал тав хоногийн турш үргэлжлэн өнөөдөр шүүхээс тус бүрд хоёр жилийн хорих ял, нийтийн албанд таван жилийн хугацаанд томилогдох эрхийг хасах шийдвэрээ гаргалаа.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох тухайн хэргийн шүүх хурал олон удаа хойшлогдож өнгөрсөн жил явагдаж байсан. Тэгэхдээ хоёуланд нь таван жил нийтийн албанд томилогдох эрхийг нь хасах, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байсан билээ.

Улмаар давж заалдан давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Ингээд дахиад анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон байдаг.

Тэгвэл дахин шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэлэлцүүлсэн нь дээрх шийдвэр байлаа. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

yag yamar hergeer yamar yal avaad yamar huulin hureend gd buten medeelel ugchihgui medeenii site ymdaa estoi

qwedqw

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe