259 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх үү, урагшаа урсгах уу

.Graph
2026-04-20

Зэс хайлуулах үйлдвэрийг барих тендерийг зарласан. Гэхдээ энд зэс хайлуулах үйл явцаас гарах хүхрийн хүчлийг БНХАУ гаргаж, эргээд Ураны төсөлд хэрэглэх их хэмжээний хүхрийн хүчлийг БНХАУ-аас худалдан авч болзошгүй нь гэсэн мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Өөрөөр хэлбэл, бид дотооддоо хэрэглэж болохуйц хүхрийн хүчлээ Хятадад хямд өгөөд, буцаагаад худалдаж авч ураны төсөлдөө хэрэглэнэ гэсэн үг. 

Хэрвээ ийм уялдаа холбоогүй байдлаар мега төслүүдийг явуулбал энэ нь үндэсний эрх ашгийн эсрэг үйлдэл юм. Учир нь том хэмжээний тасралтгүй үргэлжлэх үйлдвэрлэлийн процесст хүхрийн хүчил бол чухал бүтээгдэхүүн. Иймээс зэрэгцэн эхэлж буй төслүүдийг хооронд уялдаа холбоотой бөгөөд ухаалгаар цогцоор нь хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

ТЭЗҮ: Зэс хайлуулах үйлдвэрээс жилд 540 мянган тонн буюу зах зээлийн ханшаар 74 тэрбум ам.долларын үнэ бүхий хүхрийн хүчил бий болно.

Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ-д тусгаснаар бол төслийн хүрээнд жилдээ 200 мянган тонн хүхрийн хүчил, 110 мянган тн элементийн хүхэр тус тус үйлдвэрлэх юм байна. Нэг тонн хүхэр 3 тонн хүхрийн хүчил болдог ажээ. Ингээд тооцохоор тус үйлдвэрийн хүрээнд жилд 530-540 тонн хүхрийн хүчил гарах боломжтой байх нь.  Хүхрийн хүчил урд хөршид дунджаар 140-160 орчим ам.доллар байна.

Тэгэхээр Эрдэнэтийг түшиглэн хийгдэх зэс боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол түүнээс доллараар бол 74,000,000 буюу 259 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хүхрийн хүчил гарах тооцоог хийж болохоор байна. Товчоор бол энэ хэмжээний хүхрийн хүчлийг айлаас худалдан авч ураны төсөлд хэрэглэх үү, эсвэл дотоодын зэсийн үйлдвэрээсээ авах уу гэдэг сонголтыг бодлогын түвшинд зураглах ёстой болж байна. 
Монгол Улс Франц  улстай хамтран хэрэгжүүлж буй Ураны төсөлд шаардагдах хүхрийн хүчлийн хэрэглээгээ бүрэн хангах боломжтой юм. Гэхдээ зэсийн үйлдвэр барих ажлыг хэний гарт атгуулах вэ гэдэг маш чухал асуудал болж байна.

Энэ тухай УИХ дахь Уул уурхай эдийн засгаар мэргэшсэн гишүүдээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Зэс боловсруулах үйлдвэрийг Монголчууд олон жил хүлээсэн.Бид ууд уурхайгаасаа бүрэн хамааралтай эдийн засагтай. Иймээс уул уурхайн бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх боловсруулах нь чухал. Үүний нэг нь зэсийн үйлдвэрлэл юм. Үйлдвэржсэн орон болъё гэвэл хүхрийн хүчлээ дотооддоо хэрэглэн дараа дараагийн үйлдвэрлэлдээ ашиглаж, эко системээ хөгжүүлдэг. Иймээс аж үйлдвэрлэлийн гол орцоо дотоодоосоо хангах нь чухал байдаг. Энэ бол бүх орны л жишиг. Металыг боловсруулах гол бүтээгдэхүүн нь хүхрийн хүчил байдаг. Зэс хайлуулах үйлдвэрээс гарах хүхрийг өөр улс руу зарах боломжгүй байх гэж найдаж байна. Жишээ нь ковидийн үед уул уурхайн тэсэлгээний бодис тасалдаж, уул уурхайн салбар доголдох шахсан. Иймээс дайвар бүтээгдэхүүн тасрах нь хүртэл манай улсын эдийн засагт том цохилт үзүүлэх эрсдэлтэй. Иймээс дотоодоосоо хангах, цогцоор нь төслүүдээ хэрэгжүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Уянга: Оронагийн гэрээг батлах үеэр Зэс хайлуулах үйлдвэр явбал хүхрийн хүчил гарч ирнэ. Үүнийг нь ураны төсөлдөө ашиглана гэж урьдчилсан байдлаар зөвшилцөлд хүрсэн байх ёстой. "Зэс эрдмин", "Ачит их" зэрэг хувийн хэвшилд сулруулсан хүхрийн хүчлээр зэсээ исэлдсэн хүдрээсээ ялган авч байгаа. Зэс хайлуулах үйлдвэр амжилттай хэрэгжвэл хуурай хүхрээр нь ашиглах тухай Г.Ёндон захирал ярьж байсан. Хүхрийн хүчил гараад ирвэл БНХАУ авч байгаа хэрэглээ болон ирээдүйд бий болох Оронагийн үйлдвэрлэлдээ мөн ашиглах нь зөв. Нэг юмыг тодруулж хэлэхэд хүхрийн хүчлийг сулруулж ашигладаг. 100 гр ус гэж үзвэл 1-2 гр байдлаар ашиглана. Буруу зөрүү айдас үүсчих вий.

Холбоотой нийтлэлийг энд дарж, уншаарай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe