Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан улсад Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын урилгаар айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын эдийн засаг, улс төрийн үйл ажиллагааны хамтын ажиллагааг сайжруулах асуудлуудыг өндөр дээд түвшинд хэлэлцэнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчийн статустайгаар Бүгд Найрамдах Казахстан улсад хийж байгаа анхны айлчлал нь энэ бол Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хоёр жилийн өмнө буюу 2024 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан улсад айлчлал хийснээр Төв Азийн бүх улсад айлчлал хийсэн Ерөнхийлөгч болон түүхэнд үлдэж байна. Мөн Төв Азийн улсуудтай алсраад байсан Монгол Улсын харилцааг сэргээж чухал хэлэлцээрүүдийг амжилттай болгосоор байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх