Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх “ӨМГӨӨЛЬЕ-ХАМГААЛЪЯ” нөлөөллийн аян эхэллээ

.Graph
2026-04-20

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийн дээрэлхэлт, дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сурагчдад зөв хүмүүжил, төлөвшил, ёс суртахуун, сэтгэл зүй болон хууль, эрх зүйн мэдлэг ойлголт өгөх зорилгоор “ӨМГӨӨЛЬЕ-ХАМГААЛЪЯ” нөлөөллийн аяныг улс даяар эхлүүлж байна.

НҮБ-ийн судалгаагаар 13-17 насны хүүхдүүдийн 26.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг байна.

Аяны хүрээнд нийслэлийн 30 ерөнхий боловсролын сургуулийн өсвөр насны сурагчдад ёс суртахуун, хууль эрх зүйн байдал болон сэтгэл зүйн мэдлэг ойлголт өгөх танхимын сургалтыг зохион байгуулах юм. 

Харин орон нутаг дахь салбар зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчид тухайн аймгийнхаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран гэмт хэрэг, зөрчил, өсвөр насны хүүхдүүдийн дээрэлхэлт, дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт, зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагааг өөрсдийн товлосон цаг хугацаанд зохион байгуулах юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe