Туулын экосистемийг хамгаалахгүй бол 2040 гэхэд ундны усгүй болно

Ц.Чимэдцэеэ
2026-04-20

Монгол Улс усны хомсдолтой 36 улсын нэгт багтдаг.

2022 оны байдлаар Монголын нийт хүн амын 39 хувь нь л цэвэр ус хэрэглэж байв. Энэ нь Африк болон Дундад Азийн цөлөрхөг улсуудтай ижил түвшинд байна гэсэн үг. 

Нийслэлчүүдийн хувьд Туул голын ай сав дахь 20-30 метрийн 175 орчим гүний худгийн усыг өдөр тутамдаа хэрэглэж байна.

Тэгвэл Азийн хөгжлийн банкны 2020 оны судалгаагаар Туул голын экосистемийг хамгаалах шаардлагатай талаар онцолж байжээ.

1996 оноос хойш Туул голын гадаргуугийн хэмжээ 40-60 хувиар багассан. 1940 оноос хойш Туул голын эргэн тойрон дахь орчны температур нь дунджаар хоёр градусаар нэмэгдсэн. Энэ бол дэлхийн дунджаас хоёр дахин ихэссэн хэмжээ юм. 

Туул голын гадаргын усны хэмжээ багасч, орчны температур нь нэмэгдсэн шалтгаан нь хотын хүн амын хэт их төвлөрөл, буруу зохион байгуулалт цаашлаад ААН, уул уурхайн компаниудын хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой.  

Туул голын экосистемийг хамгаалахгүй, энэ эрчээр нь үргэлжлүүлбэл 2040 он гэхэд Улаанбаатарчуудыг ундны усаар хангах боломжгүй болно хэмээн Усны газрын дарга З.Батбаяр 2024 онд мэдээлж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe