Лос Анжелес хотын прокурор дуучин D4vd-г гурван зүйл ангиар буруутгаж байна.
Калифорни мужийн Лос Анжелес хотноо өнгөрсөн оны есдүгээр сард дуучин D4VD-ийн машинаас өсвөр насны охины цогцос олдсон хэрэг гарсан билээ. Тус хотын цагдаагийн байгууллага өнгөрсөн пүрэв гарагт 21 настай дуучныг баривчилж, өчигдөр буюу даваа гарагт дүүргийн прокурорын газарт хүргэжээ.
14 настай хохирогч охин 2024 оны дөрөдүгээр сард сураггүй алга болсон бөгөөд тикток платформоор түүнийг D4vd-тэй хайр сэтгэлийн холбоотой байсан гэх нотолгоонуудыг дэлгэж байсан юм.
Тухайн үед шалгалтын явцад дуучны Tesla машинаас гялгар уутанд боож, ялзарсан эмэгтэй хүний цогцос олдсон юм. Уг цогцосыг хохирогчын 15 насных нь төрсөн өдрийн маргааш олсон байдаг.
D4vd буюу Дэвид Энтони Бурк өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн бөгөөд хэрэв тэрээр буруутай нь нотолгдвол бүх насаараа хоригдох эсвэл цаазаар авах ял сонсож магадгүй байна.
Сэтгэгдэл үлдээх