Танд өөртөө, улсдаа, ирээдүйдээ нэг л итгэлгүй мэдрэмж төрж байна уу? Тэгвэл хэвлэл мэдээлэл, бүтээлч салбарынхны цуглах цэг болох ContentCON 2026 арга хэмжээн дээр хүрэлцэн ирж, алдсан итгэлээ дахин сэргээгээрэй. Энэхүү арга хэмжээг Noorog.mn-ээс 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн гол сэдэв нь “From Noise to Trust” буюу ИТГЭЛ юм.
Монголын контент бүтээгчид болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид нэг дор цуглан өөрсдийн туршлагаа хуваалцаж, медиа салбар хэрхэн иргэдийн итгэлийг хадгалах тухай хэлэлцүүлгүүдийг өрнүүлэх болно.
Мөн хэрхэн итгэл даах контент бүтээгч болох, хэрхэн үнэ цэнтэй утга учиртай контент бүтээх, бүтээлч байдлаар бусдын итгэлийн галыг өрдөх, урам зориг мохсон үедээ хаанаас дахин эхлэх тухай салбар бүрийн чадварлаг мэргэжилтнүүдийн илтгэл, панел хэлэлцүүлэгт оролцож, медиа болон бүтээлч салбарын танилын хүрээгээ тэлэх “итгэл цуглуулах” арга хэмжээ таныг хүлээж байна.
Хамгийн сонирхолтой нь Central TV-ийн гүйцэтгэх захирал Г.Анхбаяр “Мөрөөдлийн шоугаа эх орондоо авчирсан түүх”-ээ хуваалцах бол “итгэл” гэх ганцхан үгнээс хэрхэн бүхэл бүтэн экосистем бүтээсэн тухайгаа Impact Lab-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Агнууш илтгэх юм.
Тус арга хэмжээ нь итгэлийн тухай ярилцах гурван хэлэлцүүлэг, 11 илтгэлээс бүрдэх бөгөөд

Харин илтгэлүүдийн хувьд
Эвент 2026 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр буюу бямба гарагт MPM event hall-д болно.
Та контент медиа салбарт ажилладаг эсвэл ажиллахыг хүсдэг, үзэгч, сонирхогч, хэн ч байлаа гэсэн “ContentCON 2026” арга хэмжээг зориорой. Тасалбар авахыг хүсвэл энд дарна уу. / холбох линк: https://www.portal.mn/events/contentcon-2026
Тасалбар 4 сонголттой бөгөөд энгийн тасалбар ₮50 мянга ба оюутнууд хөнгөлөлттэй үнээр оролцох боломжтой бол байгууллагуудад багц санал болгож байгаа аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 85154696
Сэтгэгдэл үлдээх