Рамадан гэдэг нь “шатаж буй халуун” гэсэн утгатай Араб үг юм. Зарим судлаачид Муслимууд өлсгөлөнгөөс болж халууныг мэдэрдэг учир ийнхүү нэрлэсэн гэж үздэг. Мөн өөрийн нүглийг шатааж буй учир ийнхүү нэрлэсэн гэх судлаачид ч бий. Рамадан сар заримдаа өвлийн цагт болдог. Учир нь лалын хуанли сарны тооллоор явдаг тул бидний хэрэглэдэг нарны тооллоос 10,875 өдрөөр бага буюу цөөн байдаг.
III сарын 11-нээс эхэлсэн Рамадан сар
- Исламын шашны үндсэн таван зарчмын нэг нь Рамадан буюу нэг сар мацаг барих явдал юм.
- Рамадан нь муслимуудын хувьд ариун сар юм. Учир нь Ислам шашны Коран судар энэ сард Аллах бурхнаас Мухаммед элчид илгээгдсэн гэж үздэг.
- Ислам шашны зарчимд мацаг гэдэг нь үүр цайхаас эхлээд орой нар жаргах хугацаанд идэж уухгүй, бэлгийн харьцаанд орохгүй байх юм.
- Мацаг барьсан муслим хүн нар жаргасны дараа Аллах эзэндээ талархан идэж ууж эхэлнэ.
- Рамадан сарын хугацаанд Ислам шашинд зөвшөөрөгдсөн Халал хоолыг муслимууд идэж уудаг байна.
Исламын шашин 1.8 тэрбум итгэгчтэй
- Исламын шашин нь VII зуунд элч Мухамеддэд илгээгдсэн шашин юм.
- Энэхүү шашныг шүтэгч хүнийг Мусульман гэдэг.
- Исламын шашны үндсэн хэл нь Араб хэл.
- “Ислам” гэдэг нь номхон хүлцэнгүй байх гэсэн утгатай.
Дотроо үндсэн 3 урсгалтай
- Суннит - Муслимчуудын 90% суннит урсгалын итгэгчид байдаг. Уг урсгалыг төлөөлдөг хамгийн нөлөө бүхий улс орон бол Саудын Араб юм.
- Шийт- Шийт урсгалын томоохон төлөөлөл нь Иран улс юм.
- Ибадит - Ибадит шашны төлөөлөгч нь Оман улс юм.
Яагаад бүтэн сар мацаг барьж, өлсөх мэдрэмжийг чухалчилдаг вэ?
Энэ нь номлолтой холбоотой. Номлолд:
- Бурхны ивээлийг өөрөөсөө бага хүртсэн хүмүүст хандив өгч ивээл хайрлах
- Мацаг барьж өлсөх мэдрэмж ямар байдаг вэ гэдгийг бүгд ойлгох
- Ядуу ч бай, баян ч бай адил энэ сард ижил тэнцүү өлсөж бурханд залбирах
- Хүн гэдэг сул дорой амьтан гэдгийг хүн өлсгөлөн байх үедээ гүн гүнзгий ойлгодог
Халал хоол гэж ямар хоол вэ?
Мацаг барьсан муслим хүн нар жаргасны дараа Аллах эзэндээ талархан зөвхөн Халал хоол иднэ. Халал гэдэг нь зөвшөөрөгдсөн цэвэр гэсэн утгатай. Цээрлэсэн 8 төрлийн хоолноос бусад төрлийн хүнсийг Халал хоол гэж үзнэ.
- Гахайн мах, гахайн махны дайвар бүтээгдэхүүн
- Нядалгааны өмнө нас барсан амьтад
- Аллахын нэрээр зөв нядлах эсвэл нядалгаагүй амьтад
- Цусны ба цустай дайвар бүтээгдэхүүн
- Согтууруулах ундаа
- Махчин амьтан
- Махчин шувуу
- Гадны чихгүй амьтад
Сэтгэгдэл үлдээх