Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев нар төрийн айлчлалын үеэр Ложистикийн томоохон шийдвэр гаргажээ. Үүнд хоёр улсыг холбосон дөв автозамыг барихаар талууд шийдвэрлэжээ.
Агаарын тээврийн тухайд
Энэхүү ажлын хүрээнд ЗГ хоорондын ажлын хэсэг байгуулах аж. Мөн Казахстан Улсын консулын газрыг Монгол улсад нээхийг манай тал дэмжив.
Хоёр улсын худалдааны эргэлт 130 сая ам.доллар байгааг 500 сая ам.долларт хүргэх зорилго тавьжээ. Энэ зорилгод хүрэхийн тулд тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэнэ гэж хамтарсан мэдэгдлийн үеэр мэдээлэв.
Казакстан улс Евро Азийн түр хэлэлцээрт орж байгаа тул татварын бодит дэмжлэг, бизнесийн хамтын ажиллагаанд хамтралууд нэмэгдэнэ гэж онцлов.
Энэхүү айлчлалын хүрээнд 1.000.000 тонн нефтийн бүтээгдэхүүнийг Казакстан улсаас импортлох хэлэлцээрийг хийлээ. Мөн тус улсын газрын тосны үйлдвэрийн хууль эрхзүйн орчин, хүний нөөцийн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцжээ.
Дээрх шийдвэрүүд нь Монгол, Казахстаны харилцааг бэхжүүлэх, бүс нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой үйл явдал болж байна.
Сэтгэгдэл үлдээх