Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНКУ-ын Төрийн дээд “Алтан бүргэд” одон хүртлээ

.Graph
2026-04-21

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн билээ. Айлчлалын үеэр тус улсын Ерөнхийлөгч К.Токаев Казахстан улсын Төрийн дээд "Алтан бүргэд" одонг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд гардууллаа.

Казахстан улсын “Алтан бүргэд” одон (Алтын Кыран) нь тус улсын төрийн хамгийн шагнал юм. 1995 оны “Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн шагналын тухай” шинэ хуулиар энэхүү одонг шинээр хуульчлан баталжээ. 

Төрийн дээд “Алтан бүргэд” одонг зөвхөн Ерөнхийлөгчид олгохоос гадна гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс бусад улс орны нэр хүндтэй төрийн тэргүүн, удирдагчдад мөн олгож иржээ. 

Энэхүү одонг дараах төрийн эрхмүүд хүртэж байжээ.

  • 2004 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
  • 2022 онд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин
  • 2009 онд БНАСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак
  • 2012 онд  Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар тус тус хүртжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe