УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир энэ сарын 3-нд БОУАӨ-ийн сайдаар томилогдсонтой холбоотойгоор Төрийн байгуулалтын байнгын хороог даргалах боломжгүй болоод байсан юм.
Тэгвэл тус байнгын хорооны өнөөдрийн хурлаар 21 гишүүнээс 17 буюу 81 хувь нь УИХ-ын гишүүн Б.Жавхланг байнгын хорооны даргад дэмжлээ.
2024 оны долоодугаар сарын 7-нд одоогийн парламентын танхим байгуулагдахад Ж.Бат-Эрдэнэ тус хороон даргалахаар болж байсан ч өнгөрсөн оны зургаадугаар сарын 23-нд МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдсонтой холбоотой ажлаа өгч байв.
УИХ-ын тухай хуульд "Байнгын хорооны дарга долоо ба түүнээс дээш хоногоор түр эзгүй байх тохиолдолд түүний саналыг харгалзан Улсын Их Хурлын даргын захирамжаар үүргийг нь аль нэг гишүүнд орлуулж гүйцэтгүүлнэ. Хэрэв долоогоос доош хоногоор эзгүй байх тохиолдолд Байнгын хорооны дарга албан үүргээ өөр гишүүнд түр хариуцуулна" гэх заалт байдаг.
Ийнхүү Засгийн газрын гишүүн байнгын хорооны хуралдаан байнга сууж, төвлөрч ажиллахад хүндрэлтэй байх тул зарчмын хувьд ийнхүү ажил хүлээлцэх болжээ.
Сэтгэгдэл үлдээх