Нийслэлийн МАН-ын хороо маргааш 09.00 цагаас хуралдахаар болжээ.
Тус хурлыг гуравдугаар сард товтой байна хэмээн news.mn сайт хоёрдугаар сард мэдээлж байсан.
Гэсэн өнгөрөгч өдрүүдэд намын дотоод асуудал, зөрчил Нийслэлийн МАН-ын дарга, НЗД бөгөөд УБ хотын захирагч Х.Нямбаатар болон тус намын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарын олон нийтэд удаа дараа хандсан мэдэгдлүүдээр ил цагаандаа гараад байсан юм.
Үүгээр зогсохгүй Э.Бат-Амгалан "Нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажиллах санал тавивал хүлээж авна" гэдгээ ч илэрхийлээд авсан.
Тэгвэл энэ хоёр улс төрчийн хүчний тэнцвэр хаашаа хандсаныг хагалах, улс төрийн хүрээнийхний хувьд эгзэгтэй чухал хурал маргааш болох нь.
Сэтгэгдэл үлдээх