Х.Нямбаатар: Би цаашид ажлаа үргэлжлүүлнэ

Ц.Чимэдцэеэ
2026-04-23

Нийслэлийн МАН-ын хороо хуралдах гэж байна.

МАН-ын дүрэмд "Аймаг, нийслэлийн намын Бага хурлыг дөрвөн жилд нэгээс хоёр удаа хуралдуулна" хэмээн заасан байдаг.

Энэ удаагийн хурал тус хорооны дотоод хагарал газар авсан,  Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон МАН-ын дарга, НЗД бөгөөд УБ хотын захирагч Х.Нямбаатар нар ил тод зөрчилдөх болсон цаг үед болж байна.

Хурал эхлэхийн өмнө Х.Нямбаатар:

Би цаашид ажлаа үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Засгийн газраас Туулын хурдны замыг зогсоосон шийдвэрийг ойлгоогүй. Олон улсын арбитрт дуудагдах хүртэх асуудал үүсэх учраас тогтоол гаргаж өгөхийг хүссэн хэмээн мэдэгдлээ.

Мөн хуралдаанд Хотын дарга ажлаа танилцуулж, дэд дарга нараа солих асуудлыг хэлэлцэх юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe