Хаврын чуулган үргэлжилж байна. Ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан тов ёсоор 10.00 цагт 65 гишүүн буюу 51.65 хувийн ирцтэй эхэлсэн.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн өнгөрсөн оны гуравдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд анхны хэлэлцүүлэг, асуултаар үргэлжилж байна. Нийт хугацаа 90 минут байх юм.
Өнөөг хүртэл манай улсад цусны донор болон эд, эрхтний донорыг хангалттай ялгаж заагласан хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Мөн амьгүй донорт төрөөс хангамж, туслалцаа үзүүлэх талаар хуульчлалгүй явж ирсэн.
Энэхүү эрх зүйн хийдлээс шалтгаалан Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулуун давж заалдах шатны шүүх хүртэл буруутгагдан 2 жил сэтгэл санаа болон эрүүл мэндийн хувьд хохироод байсан юм.
Өнгөрсөн оны зургаадугаар сарын 4-нд Дээд шүүхээс түүнийг цагаатгасан ч Монгол Улсад дээрх асуудалд анхаарах зайлшгүй шаардлагатай байгааг харуулсан тод жишээ болсон билээ. Түүний хувьд өнөөдөр хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байна. Төслийг дэмжих эсэхэд 14.00 цагаас санал хураана.
Тэгвэл хуулийн төсөлд
Цусны донорын харилцааг тусдаа хуулиар, эрхтэн, эд, эсийн донорыг өөр бие даасан хуулиар зохицуулах болсон. Улмаар эрсдэл, био-аюулгүй байдал, эмнэлгийн стандарт, донорын эрх, хамгаалалт зэрэг нь өөр шинжүүдийг тусгаарласан системийн том өөрчлөлт болж байна.
Мөн хуулийн төсөлд амьд донор, амьгүй (нас барсны дараах) донор гэж тодорхой ангилсан. Улмаар зөвшөөрлийн хэлбэр, эмнэлгийн шалгуур, ёс зүйн хяналт зэрэг ялгаатай зохицуулалттай болсон.
Төсөлд туссан нэг чухал шинэчлэл бол амьгүй донор болсон иргэний гэр бүлд төрөөс оршуулгын зардал, нийгмийн халамжийн шинжтэй дэмжлэг, туслалцаа үзүүлэх талаар тусгажээ.
Түүнчлэн иргэн амьддаа донор болох эсэхээ илэрхийлэх, донорын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бий болгох, нас барсны дараах гэр бүлийн оролцоо, урьдчилсан зөвшөөрлийг харгалзах зэргээр ил тод, бүртгэлд суурилсан зөвшөөрлийн систем рүү шилжиж байна.
Эрхтэн шилжүүлэн суулгах төвүүдийг тусгай зөвшөөрөлтэй болгох, стандарт, магадлан итгэмжлэлд оруулах, ёс зүйн хороо, тусгай хяналтын тогтолцоо ажиллуулж, хууль бус наймаа, эрсдэлийг бууруулах зорилготой.
Төсөлд үүдэл эсийн эмчилгээ, нөхөн сэргээх (regenerative medicine), үр хөврөл, эд эсийн технологи зэрэг өмнөх хуульд байхгүй, орчин үеийн анагаах ухааныг тусгасан.
Мөн эрхтэн, эд, эсийг худалдах, арилжаалахыг хатуу хоригложээ.
Уг төслийг хэлэлцсэний дараа
Сэтгэгдэл үлдээх