УИХ-ын дарга С.Бямбацогт болон Хууль зүйн байнгын хорооны гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.
Энэ үеэр хууль тогтоогчдын зүгээс шаардлаатай эрх зүйн орчинг боловсронгуй болгох саналуудыг хүргүүлсэн талаараа ШЕЗ-ийн дарга П.Золзаяа мэдээлсэн.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа шүүхийн байрны асуудал, Б.Тулга хэрэг хянан шийдвэрлэх хугацаа, Д.Ганбат шүүгчийн ачаалал, цалин, Х.Баасанжаргал Гэр бүлийн дагнасан шүүх, Д.Цогтбаатар бүрэн цахимд шилжиж болохгүй талаар тус тус хөндлөө.
Уулзалтын үр дүнд дээрх асуудлаар ойлголцолд хүрсэн хэмээн ойлгож, ард түмнээс эхтэй төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд уялдаа холбоо чухал болохыг УИХ-ын дарга санууллаа.
Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий захиргааны дээд байгууллага билээ.
Сэтгэгдэл үлдээх