Ирэх тавдугаар сард түлш, шатахууны үнэ өсөхгүй

.Graph
2026-04-23

АҮЭБ-ын сайд Г.Дамдинням ОХУ-д ажиллаж,  “Роснефть”, “Газпром нефть” компаниудын удирдлагатай уулзсаны үр дүнд ОХУ-ын дотоодын зах зээлийн үнээр шатахуун авах тохиролцоонд хүрчээ. 

Ингэснээр ирэх тавдугаар сард дизель түлшний үнэ 6250-6700 төгрөгт хүрэхээр тооцоолж байсан бол одоо байгаа үнийг хадгалах нөхцөл бүрдэж, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээний дүнд дотоодод 1.8 их наяд төгрөгийг хэмнэх боллоо гэв.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe