Кайли Женнерийг зүй бус харьцсан гэх үндэслэлээр хуучин гэрийн үйлчлэгч нь шүүхэд өгчээ

.Graph
2026-04-23

Кайли Женнерийн хуучин гэрийн үйлчлэгч эмэгтэй Анжелика Эрнандес Васкез Кайлигийн ёс бус ханддаг байсныг илчилж, шүүхэд ханджээ. 

Тэрээр Кайли Женнерийн гэрт 11 сар ажилласан бөгөөд 2024 оны есдүгээр сард ажилд орж, наймдугаар сард халагджээ.

Васкез өнгөрсөн баасан гарагт Кайли Женнер болон жуузлагч хоёр компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Васкез өргөдөлдөө, "Кайли хамгийн хүнд, хэцүү ажлуудыг тогтмол даалгаж, хууль бусаар ажлаас халж, арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэгээс нь болж хамт ажиллагсдынх нь өмнө доромжилж, айлган сүрдүүлдэг байсан" гэжээ.

Мөн гуравдугаар сард энэ талаар нь гэрийн эзэндээ гомдол гаргахад үл тоомсорлож, зэмлэн хөл рүү өлгүүр шидсэн гэж тэмдэглэгджээ. 

Үйлчлэгч эмэгтэй Эль Сальвадороос гаралтай бөгөөд католик шашинтай аж. Тиймээс түүнийг гарал үүсэл болон аялгаар нь дорд үздэг байсан гэж бичжээ.

Мөн тэрээр Кайлигийн найз залуу Тимоти Шаламийн гэрт ажиллахаар хэд хэдэн удаа явсан бөгөөд тухайн үед шаардлагатай хөлсөө аваагүй талаараа дурдсан байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe