"Саньяа-2026" наадмаас Г.Монголжин хүрэл медаль хүртлээ

Ц.Чимэдцэеэ
2026-04-23

Азийн элсний спортын наадмын Жиү жицүгийн эмэгтэйчүүдийн -52 кг жинд Ганбаатарын Монголжин Арабын Нэгдсэн Эмират Улсын тамирчин Хесса Алшамсиг ялж, хүрэл медаль хүртлээ.

Эхний даваанд БНСУ-ын тамирчин Пак Жонхэг  цэвэр (SUB) буулган авч, илт давуу ялалт байгуулсан. Дараагийн барилдаандаа Арабын Нэгдсэн Эмират Улсын тамирчин Асма Алхосанид оноогоор ялагдсан ч, дагах барилдаандаа ялснаар медалийн төлөө өрсөлдөх эрхээ авч чадсан юм.

Г.Монголжин 8 жил Жиү жицүгээр хичээллэж, Монгол Улсын нэрийг дэлхийд гаргаж буй тамирчдын нэг юм.

Түүний амжилтууд:

  • Дэлхийн тулааны урлагийн наадам (2023): Хүрэл медаль.
  • Азийн аварга шалгаруулах тэмцээн: Мөнгөн медаль.
  • Бүсний ангилалтай ДАШТ: Шаргуу оролцож медальт байр.
  • Дэлхийн наадам (World Games 2025): Эхний барилдаандаа Филиппиний тамирчныг ялсан.
  • Клубын амжилт: "Тандер Академи" 2025 оны шилдэг клубээр шалгарч "Голден гаруда" цом авахад чухал үүрэг гүйцэтгэсэн. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe