Прокурорууд дуучин D4vd-ийн хэрэгтэй холбоотой шинэ баримт дэлгэлээ.
Шинэ мэдээллээр өнгөрсөн пүрэв гарагт түүнийг баривчлагдах үед гар утас болон iCloud хаягаас нь бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой зургууд гарч иржээ.
Өчигдөр болсон шүүх хурлын үеэр прокурорууд “D4vd өсвөр насны охинд бэлгийн хүчирхийлэл үйлдэж, хөгжмийн карьераа алдахгүйн тулд охины амийг хороож, нуусан” гэж буруутгажээ.
Дэвид Энтони Бурк буюу D4vd өөрийгөө эдгээр хэргүүдэд буруугүй гэж мэдүүлсэн бөгөөд түүний өмгөөлөгч энэ хэрэгт холбоогүйг нь нотлох баримтууд үзүүлэхээ мэдэгджээ.
14 настай хохирогч охины гэр бүл түүнийг 2024 оны дөрөвдүгээр сард сураггүй алга болсон гэж мэдүүлж байсан бөгөөд хэн нэгэн охиныг хамгийн сүүлд 2025 оны 4-р сарын-3-нд Буркийн Холливиуд Хиллс дэх гэрт харсан гэжээ.
Үүнээс таван сарын дараа охины цогцос Буркийн Tesla машинаас ялзарсан байдалтай олдсон. Тэрхүү өдөр охины 15 насны төрсөн өдрийнх нь маргааш байжээ.
Хэрэг явдал гарсны дараа тикток платформоор тэднийг хайр сэтгэлийн холбоотой байсан гэх шуугиан дэгдэж байсан юм.
Лос Анжелес дүүргийн прокурор түүнийг долоон зүйл ангиар буруутгаж байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол тэрээр бүх насаараа ямар ч өршөөлгүйгээр хоригдох, цаашлаад цаазаар авах ял сонсох магадлалтай байна.
Сэтгэгдэл үлдээх