Дэлхийн ураны 40 хувийг дангаараа үйлдвэрлэгч улсаас сурах зүйл

Ц.Чимэдцэеэ
2026-04-24

Казахстан улс дэлхийн ураны 40 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг. 

Ураныг цөмийн цахилгаан станцад цөмийн энерги гаргаж авахын тулд түлш болгон ашигладаг тул ийнхүү үйлвэрлэх нь эрчим хүчний салбарт чухал үр нөлөөтэй.

Улмаар Франц, Хятад, АНУ зэрэг цөмийн эрчим хүчтэй улс орнууд ч Казахстанаас цахилгаан үйлдвэрлэлдээ уран авдаг гэсэн үг.

Казахстан улс Төв Азийн бүс нутагт хөгжлөөрөө тэргүүлэх зэрэгтэй ба Олон улсын валютын сангийн ДНБ харгалзсан эдийн засгийн эрэмбээр 50-55-д хэлбэлзэж байгаа бол манай улс 125–135-рт байна.

Тус улс 2024 онд ард түмний санал асуулгаар цөмийн станц барихыг 70 хувийн саналаар дэмжиж, 2035 он гэхэд эрчим хүчнийхээ 5 хувийг нүүрсээс биш буюу цөмөөс авахаар зорьжээ.

Эндээс бид байгалийн баялгаа ашиглах, эргэлтэд оруулах хэчнээн чухал болохыг харах хэрэгтэй.

Манай улсын хувьд зөвхөн эрчим хүчний салбарыг аваад үзэхэд 20 хувийг нь импортолдог. Оргил ачааллын үед болон баруун аймгууд ОХУ-аас импортолсон эрчим хүч хэрэглэдэг. Уг нь дотоодоосоо 100 хувь хангана гэж олон жил ярьсан ч одоо л шинэ үүсвэрүүд баригдаж эхэлж байна.

Дээрх хязгаартай нөөц, гаднын улсын хамаарлыг арилгахад бид ураны нөөцөө ашиглахад болохгүй гэх газаргүй. Гэхдээ болдоггүй.

Мөн бидэнд эдийн засгийн нөхцөлөө сайжруулахад дэмтэй Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ордыг хамарсан Францын Орано Майнингтай хийсэн 30-аад жил яригдсаны дүнд өнгөрсөн жил байгуулагдсан.

Одоо харин энэхүү төслийг элдэв хийрхэл, эсэргүүцлээр унтраахгүйхэн шиг үргэлжлүүлж, өгөөжөө хүртэх хэрэгтэй байна.

Төсөл хэрэгжсэнээр шууд ба шууд бус ажлын байр 1,600 гаруйгаар нэмэгдэж, татвар, орлого урт хугацаанд 1 тэрбум ам.доллароор тэлэх боломжтой гэх төсөөлөлтэй байгаа билээ.

Тэгвэл улс бодлогоор нэгэнт цөмийн энерги, ураны эргэлт рүү чиглэсэн болохыг баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлалаар цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Улмаар Казахстан Улсын туршлага, стандарт, аюулгүй ажиллагааны тогтолцоонд тулгуурлан мэргэжилтэн бэлтгэх, хөрөнгө оруулалтын орчныг судлах зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болсон талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдээлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe