Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг
Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн томоохон төсөл, төсвийн зарцуулалтын асуудал Сэлбэ дэд төвийн маргаан өрнөв. УИХ-ын гишүүн Б.Жаргалан нийслэлийн их хэмжээний төсөвтэй төслүүдийг шүүмжилж, албан тушаалтанд ёс зүйн асуудлаар асуулт тавив.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай төсөл, тендертэй холбоотой мэдээллийг үгүйсгэж, Сэлбэ хотын төслийн үр дүн, зорилтыг тайлбарлав.
Уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг
Хэлэлцүүлгийн төгсгөлд санал хураалт явуулахад ирц хангалтгүй байсан тул санал хураалтыг үдээс хойш үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг
УИХ дахь МАН-ын бүлэг уг хуулийн төслийг нарийвчлан судлах шаардлагатай гэж үзэн 4 хоногийн завсарлага авсан. Ийнхүү хэлэлцүүлэг түр зогссон.
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл болон дагалдах төслүүд
1991 онд батлагдсан, шилжилтийн үеийн онцгой зохицуулалт бүхий хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв.
Хуулийн агуулга нь Засгийн газарт үйлдвэрийн газар, байгууллагыг онцгой дэглэмээр шууд хянах эрх олгож байсан. Олон улсын хүний эрхийн гэрээ, Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн болон Хөдөлмөрийн тухай хуультай нийцэх эсэх талаар дэлгэрэнгүй дүн шинжилгээ танилцуулагдав.
Үндсэн агуулгаар нь өмчлөх эрх, хөдөлмөрийн эрх, эвлэлдэн нэгдэх эрхэд хязгаарлалт үүсгэж болзошгүй, зах зээлийн эдийн засгийн зарчимтай нийцэхгүй болсон гэж үзэж байна. Хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж, санал хураалт 16:00 цагт товлосон.
14.00 цагаас УИХ-ын асуулгын цагаар "Авлигажуулсан Монгол" сэдвийн хүрээнд сөрөг хүчний гишүүдийн төлөөлөл Ерөнхий сайдаас асуулт асууж мэтгэлцэнэ.
Мэтгэлцээнийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуудсаар шууд дамжуулна.
Сэтгэгдэл үлдээх