Хаврын урт өдөр үргэлжилж байгаатай зэрэгцэн махны үнэ өссөөр байна. Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр гаргадаг үнийн судалгаагаар энэ долоо хоногт таван нэрийн барааны үнэ өсжээ.
Үхрийн цул махны дундаж үнэ гэхэд өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 3.73 хувиар буюу 1,213 төгрөгөөр өссөн бол хонины цул мах 1.74 хувиар буюу 438 төгрөгөөр төгрөгөөр өсжээ.
Сүүлийн нэг сарын хугацаанд үхрийн цул махны дундаж үнэ 3021 төгрөгөөр өсөж, хонины цул мах 3825 төгрөгөөр нэмэгджээ. Харин өнгөрсөн оны мөн үед хонины цул мах 17.000 төгрөг, үхрийн цул мах 22.000 төгрөг байжээ.
Үхрийн мах Номин супермакетад хамгийн хямд буюу 31.000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин бусад зах, худалдааны төвүүдэд 31.000-36.600 төгрөгөөр борлуулагдаж байна.
Сэтгэгдэл үлдээх