Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга

Ц.Чимэдцэеэ
2026-04-27

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Түүнийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа зэрэг мэдээллийг тодруулахад "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Хууль журмаа барьж ажиллана. Албан ёсоор ирвэл шуурхай мэдээллээ өгнө" гэв.

Урьдчилсан байдлаар түүнийг Туулын хурдны замтай холбоотойгоор шалгаж байгаа гэх таамаг байна. Хэрэв тийм бол эрхэлсэн ажилтай холбоотойгоор Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд заасан авлигын гэмт хэрэг, тэр дундаа мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт бүлэг хахууль авах, өгөх гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй байна.

Харин энэ талаар НЗД Х.Нямбаатар "Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга" хэмээн цахим сүлжээндээ нийтэлжээ.

Түүнчлэн НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг АТГ-аас баасан гарагт хойшлуулшгүй ажиллагаа явуулан баривчилжээ. Түүнийг 2 сарын өмнө байгуулсан “Професионалстрой” ХХК-иараа Сэлбэ дэд төвийн барилгын ажлаас 200 орчим тэрбумын тендер авсан асуудалтай холбогдуулан шалгасан байж болзошгүй. Түүнтэй холбоотой нэг хүнийг цагдан хорьжээ. 48 саатуулсан хугацаа өчигдрөөр дуусгавар болж тухайн хоёр албан тушаалтныг сулласан байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe