Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг өнгөрөгч амралтын өдрүүдэд саатуулан шалгасан.
Тэгвэл тухайн хэргийн талаар бид Нийслэлийн Прокурорын газраас тодруулга авлаа.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргийн талаар мэдээллийг мөрдөх байгууллагаас авбал илүү нарийн, тодорхой мэдээлэл авах боломжтой. Прокурорын байгууллагаас мэдээлэл өгөх зохимжгүй. Гэсэн ч ирсэн учраас мэдээлэл өгье.
Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн
Мөн энэ хэрэгтэй холбогдуулан иргэн Н.Билгүүн, Б.Болормаа нарын орон байрыг нэгжсэн, хойшлуулшгүй баривчилсан байна. Албан бус мэдээллээр Б.Болормаа нь Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяагийн хамаарал бүхий Абонк ХХК-ийн нягтлан бодогч аж.
Түүнчлэн “Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерийг хамаарал бүхий компаниараа авсан хэрэгт холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг баривчлан шалгаж байгаа гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд "хойшлуулшгүй тохиолдол" гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг" ойлгоно хэмээн тодорхойлсон.
Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд саатуулсан дээрх албан тушаалтнуудад аль нөхцөл тогтоогдсон нь одоогоор тодорхойгүй байна. Цагдаагийн байгууллага прокурорын зөвшөөрөлгүй тул мэдээлэх боломжгүй гэсэн бол Прокурорын байгууллага дээрх байр суурьтай байна.
Сэтгэгдэл үлдээх