АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Сэлбэ хорин минутын хот” төслийн хүрээнд зарласан тендерийг сонгон шалгаруулсан нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Тус тендер нь Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол буюу 71 айлын 9 давхар барилга, 6 блок 71 айлын 12 давхар, 8 блок барилгын ажил юм.
Шалгарсан “Професионалстрой” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч нь НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, 70 хувийн хувьцаа эзэмшигч нь Үнэн ба зөв намын ЕНБД Ш.Мөнхсайхан.
Тэднийг прокурорын зөвшөөрлөөр 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 48 цагийн хугацаагаар баривчилсан ба үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна.
Ийнхүү саатуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан "хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн" үндэслэлтэй гэв.
Сэтгэгдэл үлдээх