Эсрэг
Дэмжсэн
2024-03-15
"Энэ МАН-ын нөхдүүд сонгуулийг тав дахь өдөр хийдэг болчихлоо. Энэ бол улс төрийн тогтвортой байр суурьтай залуучуудыг сонгуульд оруулахгүй байх зорилготой. Энэ тав дахь өдөр модон хохимой өдөр байна.
“Мал аж ахуй үйлдвэрлэлтэй холбоотойгоор орон нутгийн сонгууль үүнтэй уялдах ёстой л доо. Цаашдын шийдэл анхаарах нь зүйтэй.’
“Сайн заалтууд олон орж ирсэн байна. Үүнийгээ бид шийдэж оруулах ёстой. Орон нутгийн сонгуулийн тойргийг томсгох хүсэлт иргэдээс ирж байна. Одоо байгаа тогтолцоо сумандаа хэн нь их танилтай нь 200 хүний санал аваад л гарч байна.”
“Одоогийн хууль ийм байгаа шүү дээ Ганбат гишүүнээ. Өөрчлөх гэсэн ч цуглаж өгөхгүй байсан учраас өөрчилж чадаагүй л хүчинтэй хэвээрээ байна.”
“Сүүлийн үед олон түмнийг аль болох бага оролцуулах явуулга яваад байна. Туваан гишүүний ярьж байгаа зөв. Яагаад аравдугаар сарын 11-н гэж вэ? 30-н хавьцаа байж болохгүй юу? Утаа ч гараад ирнэ. Тэрийг харж байж сонголтоо хийх нь зөв.”
“Тав дахь өдөр болохоор л залуучууд орохгүй юм шиг юм ярьж байгаа нь уриалаад байгаа ч юм шиг. Хэд дэхь өдөр болох нь хамаагүй, хөгшин залуу хамаагүй идэвхитэй оролцоорой гэж ярих нь зөв байх.”
“Энэ удаагийн сонгуулийн санал авах өдрийг гурав дахь өдөр болгож болох уу? Намар хүйт ордог, нүүдэл суудал болдог учир ирц багасдаг. Долоо хоногийн тав дахь өдөр таарахаар залуучууд оролцохгүй байх эрсдэлтэй.”
Сэтгэгдэл үлдээх