Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 388.4 (11.3%) сая ам.доллар, импорт 397.2 (33.1%) сая ам.доллароор тус тус өсөж , экспорт 8.9 (0.4%) сая ам.доллар ,тэнцэл 406.1 (38.7%) сая ам.доллароор тус тус буурсан байна. Экспорт өмнөх оны мөн үеэс 8.9 сая ам.доллараар буурахад боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 125.5 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 56.3 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл үлдээх