Драмын театрын ард байрлуулсан сурталчилгааны дэлгэцийг шүүхэд өгч байна

.Graph
2026-04-29

Иргэн, залуучуудын санаачилсан хяналт, өргөдлийн дагуу Улаанбаатар хотын захиргааны байгууллагаас Драмын театрын ард байрлуулсан биллбоардтай холбоотой гэрээ болон бусад мэдээллийг ил болгосон талаар Дархан Б.Маргад-Эрдэнэ мэдээллээ.

Ил болсон баримтаас үзэхэд уг биллбоард байрлуулах гэрээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Эс би би эвер инвестмент” ХХК хооронд байгуулсан байна. Гэрээнд 2017 оны НИТХ-ын 19 дүгээр тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэл болгосон гэж дурджээ.

Гэвч тухайн тогтоолыг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүчингүй болгосон байхад гэрээг 2025 оны 9 дүгээр сарын 23-нд байгуулсан нь хууль зүйн үндэслэлтэй эсэх асуудлыг үүсгээд байна.

Мөн Сөүлийн гудамж зэрэг тодорхой байршлуудад гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахыг хориглосон байдаг аж.

Соёлын яамнаас баталсан журамд архитектурын өвөрмөц хийцтэй барилга байгууламж, нийслэлийн хамгаалалтад байдаг хөшөө дурсгалын харагдацыг хаахыг хориглосон байдаг. Харин уг биллбоард нь Драмын театрын барилга болон Юмжаагийн Цэдэнбал агсны хөшөөний харагдацыг хааж байгаа эсэх асуудал мөн маргаан дагуулж байна.

Түүнчлэн гэрээний 8.4.1-д зааснаар зөвшөөрөл эзэмшигч нь 60 хоногийн хугацаанд реклам байршуулаагүй тохиолдолд гэрээг цуцлах нөхцөлтэй.

Гэтэл уг байгууламжийг 2026 оны 3 дугаар сарын 14-нд угсарч эхэлсэн боловч одоог хүртэл ашиглалтад ороогүй байгаа талаар мэдээлж байна.

Иймд холбогдох баримт материалуудыг нэгтгэн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар бэлтгэжээ. Шүүхийн шийдвэрт нөлөөлөх боломжгүй ч хууль, журмын дагуу шударга шийдвэр гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх

19 биш ээ. 9/10 байхгүй юу.

Б.Маргад-Эрдэнэ

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe