НИТХ-ын дарга А.Баяр тэжээгчээ алдахгүйн тулд хууль бус мэдээлэл өгсөн гэж НИТХ-ын ажлын албаны дарга М.Халтарыг ажлаас чөлөөлөх тухай өчигдөр мэдэгдэлдээ дурдаж байсан. Тэгвэл өнөөдөр түүнийг ажлаас нь чөлөөлөх тушаалыг гаргасан байна.
М.Халтар нь хоёр хоногийн өмнө хуралдсан НИТХ-ын ээлжит бус хурлыг хойшлогдсон шийдвэрийг эхлээд танилцуулж байсан бол орой Хотын дарга Х.Нямбаатар ирж хуралдуулсны дараа хууль бус шийдвэр биш хэмээн танилцуулсан нь ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэх үндэслэл нь болсон гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх