Т.Даваадалай 6.6 тэрбум төгрөгийг хамаарал бүхий компаниудаар угаасан нь тогтоогджээ

.Graph
2026-04-29

ЭЦА-аас Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайд холбогдох хэргийг шалгаж дуусаад АТГ-т хүргүүлсэн талаар мэдээлэл хийлээ. Ингэхдээ түүнийг 6.6 тэрбум төгрөгийг хамаарал бүхийн ААН-үүдэд шилжүүлж ажил гүйцэтгэсэн мэтээр тайлан гаргасан гэдгийг тогтоосон байна.

Тодруулбал: Т.Даваадалай нь өөрийн эхнэрийн үеэлтэйгээ хамтран байгуулсан компанид туулын хурдны замын төслийн хүрээнд 5.6 тэрбум төгрөг,

Эхнэрийнх нь найзын үүсгэн байгуулсан хоёр компанид 709 сая төгрөг,

Эхнэрийнх нь 50 хувийг эзэмшдэг компанид 47.9 сая төгрөгийг шилжүүлсэн байна

Тийм учраас түүнийг эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн АТГ-т шалгуулахаар шилжүүлжээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe