Ардчилсан намын 4/11 хэвлэлийн хурал боллоо.
Ч.Лодойсамбуу: Улаан цайм төсвийн 500 тэрбум төгрөгийг үрэн таран хийчихсэн асуудлыг яагаад хуулийн байгууллага шалгахгүй байгаа юм. Санхүүгийн баталгаа гаргах наад захын хууль журмыг хангасангүй. Энийг мэргэжлийн хүн уншаад үзэхэд ойлгомжтой. Хотын дарга Х.Нямбаатар ОГЦОРЧ, ажлаа өгөөд шалгуулах ёстой. Т.Даваадалайг орондоо явуулж шалгуулж байгаа юм уу? Ганц хуудас цаас харуулаад 500 тэрбумыг шилжүүлчхэж болдог юм уу? Энэ бол бүлэглэн залилан хийсэн байна.
Л.Оюун-Эрдэнийн үеэл хотын дарга болсноос хойш мөнгө, эрх мэдлийг нь нэмж хяналтгүй болсон
Ер нь Нийслэл дээр юу болчхов гэдгийг хэдүүлээ эргэж харья.
Нийслэлийн төсөв 500 тэрбум байсан. Одоо 6 их наяд болсон. Онцгой их эрх мэдэл мөнгө, эрх зүйн боломж олгосон. Гэтэл иргэдээс авсан хэд хэдэн татварыг 2-3 дахин нэмсэн. Хот бонд гаргаж өр үүсгэсэн. Хот дээр одоогийн байдлаар 500 сая долларын бонд, батлан даалтууд 300 сая доллар. Нийтдээ 2 тэрбум ам долларын өрийг хэдхэн жилд үүсгэсэн байна. Энэ монгол мөнгөөр бол 8 их наяд руу дөхөж явна. Үеийн үед хотын төсөвт өгдөг аудитын дүгнэлт хангалтгүй. Үр дүнгийн үнэлгээ байхгүй, төсвийн хэрэгжилт удааширсан гэж дүгнэж иржээ.
Ерөнхий сайдын үеэл хотын дарга болсноос хойш хяналтгүй явж ирлээ. Ардчилсан нам сөрөг хүчин гэдэг утгаараа биш засах залруулахын төлөө энэ мэдэгдлийг хийж байна. Ардчилсан нам мэдээлэл авъя гээд бүлэг дээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Гэтэл хотын даргыг тойрсон хүмүүсээс бусад мэргэжлийн байр сууриудыг төслийн зүгээс няцааж чадаагүй. Энэ их мөнгийг хаалттай байдлаар зарцуулж, байгаль орчны асуудлыг тодорхой болгоогүй байхад мөнгө төгрөг шилжүүлсэн байна. Эндээс гол алдагдаж байгаа асуудал бол юу ч сонсохгүй энэ ажлыг хүчээр зүтгүүлсний төлөө Монголд хэрэгтэй бүтээн байгуулалт зогсож, одоогийн байдлаар 500 тэрбум төгрөгөөр хохироод байна. Иймээс Хотын дарга Х.Нямбаатар өөрөө огцроод Т.Даваадалайтайгаа хамт шалгуулах ёстой. Энэ өрийг улс хүлээнэ, хариуцна. Монгол улс чинь нэгдсэн улс. Нэг төсөвтэй.
Сэтгэгдэл үлдээх