Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник бараалхлаа

Ч.Соёлжингоо
2024-03-15

Ерөнхийлөгч олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд айлчилж байгаад талархал илэрхийлж, Беларусийн анд нөхөд, мэргэжилтнүүд Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Шарын гол зэрэг хот, хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлов.

“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд модны суулгацыг хөрстэй саванд ургуулах цогцолборыг Монгол Улсад байгуулах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe